ЦАГААН САРЫН МЭНДЧИЛГЭЭ
Морь буусан шагай шиг босоо цагаан хийморьтой Монгол түмэндээ 17-р жарны “Элдэв эрдэнэт”хэмээх хөхөгчин могой жилийн Сар шинийн мэндийг дэвшүүлээд хатуу бүхэн харьж, хамаг бүхэн дэлгэрсэн сайхан жил болохын ерөөл өргөе. Хотол олноороо сайхан битүүлж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.