- Details
Манай компани ажилтан сонгон шалгаруулахдаа шударга, адил, тэгш эрхийг олгож, мэдлэг, ур чадвартай, хувь хүний зохион байгуулалт сайтай, тасралтгүй хөгжих чин эрмэлзэлтэй, ЗӨВ хүн бүртэй хамтран ажиллаж, ажил олгохдоо үргэлж таатай байх болно.
Ажил сонгон шалгаруулах үе шат:
1. Анкет бөглөх / Манай байгууллагын web хуудсанд эсвэл оффис дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж, анкет бөглөх боломжтой/
2. Анхан шатны ярилцлага /Зөвхөн шаардлага хангасан ажил горилогч нартай манай хүний нөөц холбогдох болно/
3. Мэргэжлийн шалгалт /Тухайн ажил горилогчийн мэргэжил, сонирхож буй ажлын байранд заагдсан тестээр шалгалт авна/
4. Эцсийн шатны ярилцлага /Зөвхөн шалгалтад тэнцсэн ажил горилогч нартай холбогдоно/
5. Шийдвэр гаргалт, санал тавих.
- Details
Амблаб ХХК нь мэргэжлийн, чадварлаг боловсон хүчингээ байгууллагын үнэт зүйл хэмээн тодорхойлдог ба тэдгээр боловсон хүчинг сургах, дадлагажуулах, тасралтгүй хөгжүүлж, тогтвортой ажлын байраар хангах, ажиллах таатай орчинг бүрдүүлж, зорилго, чиглэл нэгтэй, дулаан уур амьсгалтай хамт олон болгон нэгтгэхийг зорьдог.
Манай компани ажиллагсад, хамт олныхоо эрхийг дээдэлж, хувь хүний хөгжүүлэлт, шинэ боломжийг нээж өгөхөд үргэлж дэмждэг төдийгүй, шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа тухайн хүний ур чадвар, мэдлэг, хувь хүний төлөвшил, эрмэлзлийг чухалчлан авч үздэг.
Бид танд зөвхөн үүрэг хүлээлгэх бус таны хувь хүний хөгжүүлэлт, манлайллын ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ боломжийг нээж өгөх болно. Манай байгууллагын дулаан уур амьсгал, чадварлаг хамт олон, хөдөлмөрлөх ур чадвар, ажлын бүтээмж зэрэг нь танд урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
- Details
- Ордын хүдрийн онцлогт үндэслэн баяжуулалтын аргыг санал болгох
- Технологийн туршилтын зөвлөгөө
- Баяжуулалтын технологийн горимыг тогтоох
- Баяжуулах үйлдвэрийн металл авалыг өсгөх
Манай хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Барилга аркитектур карпорацийн байр, 3 давхар
Холбоо барих утас:
+(976) 77748008, 99047529
Имэйл хаяг:
info@amblab.mn